Тэд бидний тухай: Монголчууд үнэн залхуу

Киевийн иргэд болох Олег Костюк, Марина Костюк нарын Монголоор аялсан тухай сэтгэгдлийг манай сайт хүргэж байсныг зарим уншигч нар санаж байгаа гэж итгэж байна. Энэ удаа тэд дахиад л бидний тухай өөрсдийнхөө бодлыг өгүүлжээ.
Тэд энэ удаа бидний хангалттай “дэвшилтэд” хүрсэн гэсэн байна. Тухайлбал монголчууд бид Киев хотын иргэдийн хувьд IT технологи болон англи хэлийг орос хэлнээс илүү мэдэж байгаад гайхсанаа өгүүлсэн юм шиг байна. Ингээд тэдний шинэ сэтгэгдлийг өчүүхэн ч засваргүйгээр хүргэх гэж хичээлээ.
-Монголчууд үнэн залхуу. /энэ нь эр хүйсийнхэнд хамрагдаж байна/ Тэдний гэр бүлд зөвхөн эмэгтэйчүүд нь л ажил хийж гэрээ авч явдаг. Тэдний бүсгүйчүүд зах дээр өөрийнхөө асар майханд, ТҮЦ-нд, аль эс вэл худалдааны төв дээр лангуу түрээслүүлэн ажиллуулдаг. Сайндаа л аль нэг улсын болон төсвийн байгууллагад ня-бо хийдэг юм байна билээ.
-Гэхдээ монголчуудын заримынх нь цалин харьцангуй өндөр. Янз бүрийн хэл мэддэг сайн мэргэжилтэн 2000-аас дээш долларын цалин авах нь энүүхэнд. Гэвч үнэ нь тийм хямд бишээ. Литр бензин 2 ам.доллар, мах гэхэд л килограмм нь 7 доллар хүрдэг. /Уг нь энэ улс малаар л баян шүү дээ/
-Кинотеатруудаар гарч буй кино нь англи хэл дээр монгол субтитртэй гардаг. Хүн амын 30 хүртлэх насныхан орос хэлийг огт мэддэггүй. Гэхдээ англиар чөлөөтэй харьцдаг. Яагаад 30 хүртлэх гэж үү? Учир нь хэзээ нэг цагт ЗХУ Улаанбаатарыг барилгажуулж, улс оронд нь олон оросууд байдаг байсан үе өнгөрчээ.
-Энэ улсад хөдөлгөөнт холбооны 3G сүлжээ хүчтэй хөгжсөн. Тэрбүү хэл хотын нийтийн тээврийн автобусанд интернэтийн үнэгүй сүлжээ бий гэсэн бичиг харагддаг. Монгол Улс аль хэдийнэ 4G-рүү алхан орж байна. Ерөнхийдөө Монгол Улсад инноваци хөгжөөд эхэлсэн гэж хэлж болно. Монголчуудын ихэнэх нь шинэ смартфон, тэйбл копьютер хэрэглэдэг гээд бод доо.
-Монголчууд сайн ч сайхан ч дуулдаг. Тэд баар болгонд байх караокед орох дуртай.
-Тэд маш их зочломтгой. Тэд гадаадынханыг гэртээ зүгээр л цай уу хэмээн урьдаг. Тэд үүндээ сүү, давс хийдэг.
-Социализм, коммунизмын үед тэдэнд танай Чингис хаан бол боолчлогч, дарангуй харгис этгээд хэмээн ард түмэнд сургасан аж. Харин энэ үед 90 жилийн өмнө Монголыг 200 жил дарласан хятадуудыг хөөн гаргасан Д.Сүхбаатарыг алдаршуулдаг байжээ.Гэвч ЗХУ задран унасны дараа монголчууд Чингис хаанаа дахин шүтэх болжээ. Одоо бол тэр энэ улсын гол БРЭНД. Түүний дурсгалд зориулсан зочид буудал, гудамж тэрбү хэл тал дунд бөөн төмрөөр босгосон 50 метрийн өндөртэй хөшөө байдаг.
-Энэ улсын нийслэлээс 50 км-ийн зайтай Говийн цөлд “Үлэг гүрвэлийн хөндий гэж байдаг. Тэнд палеонтологчид дэлхийд томд тооцогдох нүрвэлүүдийн үлдэгдэл яс тэр бүү хэл тэдний үлдээсэн мөрийг олсон гэсэн. Тэнд үлэг гүрвэлүүдийн яг хэмжээгээр нь босгосон үлэг гүрвэлүүдийн парк бий. ТҮРҮҮЧИЙН МАТЕРИАЛЫН ЛИНК:

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=6485

Тэмдэглэж хэвлүүлсэн Галина ОСТАПОВЕЦ
Орчуулсан С.Майдар


URL:

Сэтгэгдэл бичих