ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй хүүхдүүд автозам дээр “нисэж байна”
-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-
Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтны ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17 настай хөвгүүд



