Х.ЦЭВЛЭЭ /Cоёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч/ Энэ удаа “Монголын нууц товчоо”-ны бас нэг хангал сэдвээр    яриа өдөх   санаатай байна.  Тэр сэдэв  бол “Бодончар мунхаг”-ийн тухай юм. Энэ хүний тухай тусгайлан онцолсон  бичвэр, бүтээл  би хувьдаа  олж  үзээгүй ээ. Байдаг л  байлгүй. Байх учиртай. Тэр хүн бол  мэргэн бичээч нарын хурц хараанаас мултарч