М.Зоригт: ЗТЯ-ны газрын даргаар төрөөс төрсөн тэрбумтан байдаг юм байна Төрөөс маш олон тэрбумтнууд төрсөөр байна. Түүний нэг нь Б.Занданбат гэгч. Одоо Зам, тээврийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Б.Занданбат нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд 1 тэрбум 418 сая төгрөгөөр өөрийгөө шагнасан эрхэм хэмээн хэвлэлүүд бичиж байна.