Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос Йемений “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн буюу хуситуудад хандан “хоригдож буй бүх сэтгүүлчийг нэн даруй суллах”-ыг уриалсан байна. Тэдгээр сэтгүүлчдийг Саудын Арави тэргүүтэй олон улсын эвслийн хүчинд тусалсан гэх шалтгаанаар хуситууд баривчлан хорьжээ. “Хуситууд 10 сэтгүүлчийг хорьсоор байгаа нь тэдний харгис хэрцгий хандлагыг харууллаа. Сэтгүүлчид бол байлдагчид биш учраас тэд