“Tesla” компанийн автомашин шатсан хэргийг шалгаж байна
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тээврийн хэрэгсэл шатаж буйг харуулсан Хятадын нийгмийн сүлжээн дэх дүрс бичлэгийг шалгаж байгаа тухай “Tesla” компаниас мэдээлэв.
Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, уг хэргийг мөрдөн шалгах багийг Шанхай хот руу илгээгээд байгаа ажээ. Одоогийн байдлаар хэн нэгэн хүний амь эрсэдсэн талаарх мэдээлэл байхгүй байна.
Дүрс бичлэгээс үзэхэд, зогсоолд зогсож байсан “Tesla” компанийн автомашин гэнэт шатсан ажээ.
- 302 comments
- Categories: Дэлхийн дахинд (7), Мэдээлэл



