Хоёр Солонгос сайдын хэмжээний хэлэлцээ хийнэ

images04ytret6-р сарын 9-ний үдээс өмнөх 10 цагт Панмунжомын Өмнөд Солонгосын тал дахь “Энх тайвны ордон”-д БНСУ, БНАСАУ-ын яамдын Газрын дарга нарын хэмжээний ажлын уулзалт зохиох санаачилгыг Хойд Солонгос зөвшөөрсөн гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яам 8-ны өдөр мэдэгдлээ. Хойд Солонгосын тал Панмунжомын холбооны утсаар Өмнөд Солонгост мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын зүгээс 3 төлөөлөгч тус уулзалтад оролцох юм байна. Уулзалтаар 12-ны өдөр зохиогдох БНСУ, БНАСАУ-ын сайдын хэмжээний ажлын хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийн цар хүрээ, хөтөлбөр, хэлэлцэх сэдэв зэргийг ярилцана гэж эх сурвалжид мэдээлжээ.

Хоёр Солонгос засгийн газар хоорондын хэлэлцээ хийх, Кесоны аж үйлдвэрийн бүсийн асуудал, Кумган уулны аялал жуулчлалын төсөл, өмнөд умардын салж сарнисан төрөл төрөгсдийг уулзуулах зэрэг асуудлаар зөвшилцөх санаачилгыг Хойд Солонгос 6-ны өдөр дурдсан. Түүнээс хойших 20 гаруй цагийн хооронд хэлэлцээний асуудлаар хоёр Солонгос олон удаа харилцсан байна. 7-ны үдээс хойш Өмнөд Солонгосын засгийн газар Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Рио Кил Жиний нэрийн өмнөөс Солонгосын Эх орны нэгдмэл фронтын яамны сайд Ким Ян Гон-д факс илгээж, 9-ний өдрийн үдээс өмнийн 10 цагт Панмунжомын Өмнөд Солонгосын талд Өмнөд Хойд Солонгосын ажлын уулзалт хийхийг санал болгожээ.\У\


URL:

Сэтгэгдэл бичих