Өргөн барих нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн дөрөв) буюу 50.23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо уг шийдвэрээ ирэх даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
URL:




