МАХН-ын дарга Н.Энхбаяр наадмаас өмнө суллагдана
МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах нь гэсэн бор шувуу гараад удлаа. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө л суллах тухай яриа гарсан ч тэгсхийгээд намжсан. Одоо ч гэсэн суллах тухай яриа байна. Хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. МАХН-ын нөлөө бүхий гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Удвал Ц.Элбэгдоржтой нууц гэрээ хийж, МАН-ын эсрэг талд тоглож, намын даргаа аварсан гэх яриа байна.
МАХН-ыхан сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө АН-ынхантай ийн нууц гэрээ байгуулахадаа бүр хэд хэдэн хүнийг гэрчээр оролцуулсан ч гэж байна. Энэ гэрээнд нэгдүгээрт МАН-ын саналыг хуваах, хоёрдугаарт хэрэв энэ үүрэг нь биелэлээ олж, Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах үүрэг энэ гэрээнд заагдсан гэж байна.
Хэрэв энэ нь үнэхээр үнэн юм хэзээ хэрэгжих бол. Энэ тухай хэд, хэдэн улстөрчөөс лавлахад “Сонгуулиар тохиролцсон эсэхийг нь мэдэхгүй. Н.Энхбаярыг суллах тухай яриа бол бий. Хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байна. Наадмын өмнө суллана гэсэн яриа гарсан байна лээ” гэлээ. Үүнийг илтгэх гэсэн шиг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бусдад хүн ёсоор хандах ёстой.
Н.Энхбаяр даргын эрүүл мэндийг нь бодолцон хүндэтгэлтэй хандаж суллахад буруудах юм байхгүй” хэмээн МАХН-ын нэр бүхий дарга нарын ярилцлага өдөр тутмын сонины хуудаснаа хөвөрчээ. Энэ байдлаар Н.Энхбаярыг суллана гэсэн шуум яриа үнэн болж магадгүй нь.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9673
URL:













