Шадар сайд АТГ-аас Т.Дуламдоржийг ”сугална”

527-1375322320middleШадар сайд Д.Тэрбишдагвыг хууль бус томилгоо хийсэн хэмээн иргэн С.Цэндбаатар АТГ-т шалгуулахаар хандсан тухай мэдээлэл бий. Шалгагдаж буй гэх асуудлыг талаар шадар сайд доорх тайлбарыг хэлжээ. Тэрээр “С.Цэндбаатар гэж байн­га заргалдаж явдаг хүн бай­даг гэсэн.
Өмнө нь Б.Амгаланбаяртай заргалдаж байсан юм билээ. Үүний дараа бидэнтэй уулзахдаа “Би дарга болмоор байна” гэсэн. Тэрээр өмнө нь ажлаасаа халагдсан, тэгээд ч тэтгэврийн нас нь болчихсон учир саналыг нь хүлээж авах боломжгүй байсан.
Дарга болгоогүйд бухимдаж, элдэв гүтгэлэг, гүжирдлэг явуулдаг байх. Би тийм хүмүүстэй заргалдаж, маргалдаад явах бодол ч алга, цаг зав ч байхгүй. Хэлдэг, ярьдаг газар нь хэлнэ биз.
Хууль зөрчсөн, ёс суртахууны доголдол гаргасан нэгээхэн ч зүйл байхгүй болохоор үнэн мөнийг нь хол­богдох байгууллагууд тог­тоох байх. Т.Дуламдорж миний туслах байгаагүй, зөв­лөх байсан.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар манай намаас нэр дэвшиж байсан, хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөх, хэлтсийн дарга хийж байсан ажлын туршлагатай залуу.
Т.Дуламдорж онцгой нөхцөлд сайн ажиллаж байгаа. Шүлхий, гал түймэртэй тэмцэх ажилд ахиц дэвшил гарсан. С.Цэндбаатар намайг энэ мэт зүйлээр “шантаажлаад амжилт олохгүй.” хэмээлээ.
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих