Эмгэнэлт явдлын гэрч болжээ

Өчигдөр буюу 2013 оны 8 дугаар сар 4 өдрийн 11:15 цагийн орчим 3-р хорооллын Аз хүүхдийн дэлгүүрийн урд замын гарц дээр 3503 УБИ улсын дугаартай машины жолооч энэхүү эмэгтэй гөлөг дайрчихаад мал эмнэлэгт аваачиж өг гэтэл чиний нохой биш бол чамд хамаагүй зайл гэж хэлчихээд өөрөө зайлж байгаа нь энэ.

Энэ эмэгтэйд зүрх сэтгэл гэж алга нялх амьтныг дайрчихаад ядаж мал эмнэлэгт хүргээд өгж болно доо. Нялх гөлгийг дайрчихаад жишим ч үгүй яваад өгөв. Харин энэхүү гөлгийг мал эмнэлэгт аваачиж өгсөн боловч тариа тарьж унтуулахаас өөр аргагүй гэж хэлээд унтууллаа.
Ертөнцөөс нэг нялх амьтан явлаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих