Чан Ваньчуань Хейгл, Райс нартай уулзав

index0550trreer  Америкт албан ёсоор айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалах сайд Чан Ваньчуань 19-ний үдээс өмнө Америкийн Батлан хамгаалахын сайд Чак Хейглтэй хэлэлцээ хийж, хоёр орны армийн харилцаа, олон улс ба бүс нутгийн байдлаар өргөн хэмжээнд санал солилцжээ.

Хятад Америкийн хоёр талын шинэ хэлбэрийн армийн харилцаа нь ганц талаас удирдсан, харилцан эсэргүүцсэн, сэрэмжилсэн, тэнцвэр алдсан, хувийн ашиг тусаа бодсон биш харин харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулах, итгэлцэх, бүх талын хөгжлөөр чөлөөтэй нээлттэй харилцаа юм гэж Чан Ваньчуань хэлсэн байна.

Америк Хятадын хоёр армийн харилцааг хөгжүүлэхийг Америк чухалд үзэж байна, хоёр арми бүх салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэхэд хүрвэл бүх төрлийн өрсөлдөөн сорилтыг хамтаар ялж, он цагийн сорилт шалгалтыг даахуйц харилцааг байгуулж чадна гэж Чак Хейгл илэрхийлэв.

Тайвань, Америк Ази Номхон далайн “дахин тэнцвэрлэх”, Хойд Солонгос, Дяо Юйдао арал, Өмнөд тэнгис, сүлжээний аюулгүйн байдал зэрэг асуудлаар хоёр тал санал бодлоо гүнзгий солилцсоны дагуу хоёр армийн ажил хэрэгч солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар 5 төрлийн нийтлэг ойлголтод хүрсэн байна.

19-ний үдээс хойно, Чан Ваньчуань Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн байдлын хэрэг хариуцсан туслах Сюзан Райстай уулзжээ. Райс хэлэхдээ, Америк Хятад хоёр орны армийн харилцааг Америк дээд хэмжээнд сайшааж байна, Хятадтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын харилцааг улам хөгжүүлэхэд хүчлэн чармайна гэжээ.

/Анар/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих