О.Ууганбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав

Бразилийн Рио-де-Жанейро хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан боллоо.
Эрэгтэйчүүдийн 81кг-д өрсөлдсөн ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдснаар шагналт тавдугаар байрт орлоо.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт БНХАУ-ын бөхийг ялж Гүржийн Циклаури Леваныг юүко үнэлгээгээр, Шинэ Зеландын бөх Павлиник Ивикаг цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
Австрийн бөхийг барилдаан эхлээд 1:27 секундэд цэвэр ялснаар хэсгийн аварга болж хагас шигшээд үлдсэн юм.
Европ тивийн аваргын хүрэл медальт Францын Лоик Пьетрид юүко үнэлгээгээр ялагдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаанд мөн Францын Алаин Шмитэд вазари үнэлгээгээр ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо.
ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар өрсөлдөгч нартаа цэвэр ялагдснаар дэлхийн аваргыг дуусгалаа.
Б.Ирээдүй
URL:




