”Жи Энд Юу Гоулд”-ын захирал ЧИНТӨМӨРӨӨ нутгаас минь шуналт хар савраа тат

Алт дагасан асуудал Монголын эмгэнэл болоод байна. Алтан Заамар л гэнэ, Баянхонгорын бүх сумд л гэнэ, бас болоогүй хаа сайгүй газар ухаж харийнханы гар хөлболсон алтны уурхайнууд Монголчуудын аргыг барж байна. Эмхэллээ, цэгцэллээ гэнэ эргээд харахын завдалгүй нөгөө хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай гэгдсэн том “авилга”-чид нь уурхайгаа нээж л орхино.

Энэ асуудал олон ч жил Монголын нийгэмд харанга дэлдлээ. Хувийн компаниудын боссууд гэгдсэн эрхэмүүд тоноглосон жийпээрээ хот хөдөөгүй хэрэн олборлосон алтаа Монгол банкинд ч тушаалгүй том толгойлсон нийгмийн энэ дүр зургыг эсэргүүцсэн олон байвч аргагүйд хүрч мухардаж байна гэхэд хилсдэхгүй.

Учир нь тэдэнд малчдын хэдэн малын бэлчээр ямар ч хамаагүй. Дургүй нь хүрвэл малчдад нинжа хэмээх нэр зүүлгээд цөөн тооны хэдэн авилгачидтай хамсаад баривчлуулна, хөөлгөнө. Энд ганцхан жишээ дурдахад Баянхонгор аймгийн Гурванбулаг суман дахь Өвөрхөшөөтийн алтны уурхай. Энэ уурхай өнгөрсөн онд урт нэрт хуулийн “буян”-аар хаагдсан нэр зүүсэн ч өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2 сая гаруйхан Монгол гэж цээжээ дэлддэг Монголчуудын 2500-гийнх нь эрх ашиг энэхүү “Жи Энд Юу Гоулд” гэх компани түүний эзэн Чинтөмөр гэгчийн шуналд өртөөд байхад анхаарах хүн алга. Тэдгээр 2500 хүний эрүүл мэнд, ундны ус, ирээдүй хойч, байгаль орчноос үнэтэй аж.

Олон аймаг суманд гол ширгээж банк хүртэл дампуурахад хувь нэмэрээ оруулагч энэ хуулийн этгээд түүний ард байх эздэд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль үнэндээ үйлчилдэггүй. Энэ бол ганцхан жишээ. энэ тухай бид үргэлжлүүлэн хүргэх болно

Байдал газар дэрээ ийм л байгаа.

Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих