Замын цагдаагийн биед халдсан жолоочид эрүү үүсгэн шалгаж байна

Замын цагдаагийн биед халдсан жолоочид эрүү үүсгэн шалгаж байна

Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн нутагт замын хөдөлгөөн зохицуулж байсан ЗЦГ-ын ХЗХэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ш.Одбаатарын биед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан Б гэгч халдан танхайрчээ.

7-гоор төгссөн улсын дугаартай Тоёота Краун автомашинтай түүнийг дугаарын хязгаарлалттай өдөр явж байхад нь зогсоож шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Улмаар дэд ахлагч Д.Одбаатар түүний согтолтын хэмжээг тогтоох гэтэл шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлэн, хоолойг нь боож, толгой хүзүү рүү нь цохижээ.

Ингээд  энэ үйлдлийг харсан цэргийн дэд хурандаа машинаас буун тусалсан байна.

Жолооч эрүүл болсныхоо дараа мэдүүлэг өгөхдөө машин жолоодсон, улмаар цагдаагийн биед халдсан гэх мэт өөрийн хийсэн үйлдлээ санахгүй байгаагаа ярьж, гэмшиж байна гэжээ.

ЗЦГ-аас мэдээлснээр түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих