Монгол охин дахин Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо
Эрдэнэбилэгийн Цацрал хэмээх 24 настай монгол бүсгүй “Биеийнхээ бүх жингээр шүдэн дээрээ хэр удаан зогсох вэ” гэх Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоогоод эх орондоо өчигдөр иржээ.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд Унгар улсад болсон тэмцээнд хоёр минут 34 секундээр амжилт тогтоогоод байсан юм.
Харин өнгөрсөн долдугаар сарын 24-нд өөрийнхөө рекордыг дахин эвдэж дөрвөн минут 17 секундээр шинэчлэн тогтоолоо. Тэрбээр өөрийнхөө амжилтыг дахин шинэчлэхээр бэлтгэл хийж байгаа юм байна.
О.Эрдэнэчимэг
URL: