Д.Дондог нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Д.Дондог нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг өчигдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцсэн.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Өөрөөр хэлбэл, Д.Дондог нарын хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт дахин шалгаж эхэлнэ гэсэн үг юм.

Д.Дондог нарын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд дэнсэлж, нотлох баримт хангалтгүй, нэмж тодруулах зүйлс бий гэх шалтгаанаар Д.Дондог нарын 10 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан.

Ийнхүү Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн улсын яллагчын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.

Б.Номин ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих