Дуучин Шеррийн “эр хүн болсон” ганц охин нь хайртайгаа учирчээ

Дочь певицы Шер Честити Боно, которая хочет стать мужчиной

Cover 4

Нэгэн үе дэлхийг байлдан дагуулж байсан гандан бууршгүй, хөгширшгүй дуучин Шерийн охин 44 настай Чез Боно гурван жилийн өмнөхүйсээ солиулж эр хүн болсон билээ. Эмэгтэй байхдаа Чистити нэртэй байсан “залуу”-г саяхан  үл таних бүсгүйн хамт Беверли Хиллзийн нэгэн дэлгүүрт явж байхад нь паппарацчид зургийг нь дарсан байна.

Алдарт дуучны цор ганц охин Честити хуульч мэргэжилтэй агаад ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа ижил хүйстэн гэдгээ зарласан юм. Түүний анхны хайр нь Жоан хэмээх бүсгүй байсан агаад 2000 онд цусны хорт хавдраар хорвоог орхисон юм. Хайртай бүсгүйнхээ үхлийн дараа Боно ном бичиж, ижил хүйстнүүдийн тухай, хайртай хүнээ алдсан, хүйсээ солиулахаар шийдсэн үе, энэ тухайгаа дуулгахад ээж нь хэрхэн хүлээж авсан  тухай өгүүлсэн нь дуулиан тарьж байв.

“Одоо ээж минь надаар бахархдаг. Хэдэн жилийн өмнө миний сонголтыг ойлгоход түүнд хэцүү байсан” гэж Чез Английн нэгэн сэтгүүлд ярьжээ. Хүйсээ солиулсны дараахь бие махбодийн хүндрэлээ даван туулахад нь түүнд хуучин сүйт бүсгүй Женифер Элайя нь тусалсан гэнэ. Бялдаржуулах урлагийн дасгалжуулагч Женифер байгаагүй бол  Чез илүүдэл 40 килограммын жингээ хаяж чадахгүй байсан биз. Харамсалтай нь хосууд удалгүй салж, Чез ганцаараа их л  удаан явсны эцэст одоо л шинэ хайртайгаа учирч байгаа нь энэ аж.


URL:

Нэр: Caryl Patrick Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.