Увсын маргааныг СЕХ шийдэхгүй гэжээ

527-1364867785middleБ.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг СЕХ нэн даруй шийдэх ёстой гэх байр суурийг АН илэрхийлж, СЕХ-нд хандсан.

Тэгвэл СЕХ-оос өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр АН-ын генсек Ц.Оюундарьд энэ талаархи хариултыг өгсөн байна. Тодруулбал, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус маргааныг СЕХ шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэрийг 2012 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан.

Гэвч Улсын дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаад, дээрх шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм байна.

АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг дахин гаргасан боловч хүсэлтийг Улсын дээд шүүхээс СЕХ Увсын маргааныг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ.

Тиймээс СЕХ-оос дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбар илгээжээ.

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих