НЦГ-ын харъяа ЗЦГ-ын бүтэц орон тоог баталлаа

527-1393293463цагдаа123Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар Замын Цагдаагийн газрыг Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн  баталлаа.

Шинэ бүтэц орон тоогоор офицер 231, цагдаа 216, энгийн 22 нийт 469 алба хаагчтай байхаар батлагдаж, ажиллаж эхлэсэн байна. Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар ажиллаж байгаа бол Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих