“Шүлхийтэй” эдийн засагт хятадууд шүлхий оруулсан уу

УИХСүхбаатар, Дорноговь аймаг болон Хэнтий аймгийн зарим сумыг хамарсан шүлхий өвчин гараад багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хөл хорио тавиагүй, үргэлжилж байна. Энэ өвчний улмаас улсын хэмжээнд багагүй хохирол учирч, олон мянган малаа устгалд оруулаад байгааг уншигч та мэдэж байгаа. Нөгөө талаар иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлж эхэлж байгаа гэх таагүй мэдээ ч байна. Яагаад гэхээр хот хооронд явж, хэдэн төгрөг эргүүлдэг жижиг наймаачдын орлогыг энэхүү хөл хорио хааж байгаа аж. Учир нь эдгээр хүмүүс мал амьтны гаралтай түүхий эд болон мах борлуулж, мөнгөөр нь бараа татдаг байна.

Ерөөсөө шүлхий тойрсон асуудал улам бүр дэгдэж байхад Засгийн газар шүлхийн талаар нэг ч үг ганхийхгүй, эдийн засагт халдварласан шүлхийгээ анагаах тухай л толгой гашилгаж сууна. Энэ нь нэг талаар зөв хэдий ч бодлогогүй хийсэн өрөөсөө болж эдийн засгаа улам унагачихсан нөхөд эдийн засгаа аврах тухай бус яаж өөрсдийгөө аварч үлдэх тухай бодож байна. Түүнээс биш манай унаж буй эдийн засагт энэ өвчин багагүй хохирол авчирч байгаа. Нөгөө талаар бүс нутгийн иргэдийн амьдралд ч ихээхэн дарамт болж байна. Тэгээд ч сүүлийн үед үзэгдэх болсон энэ өвчин ерөөсөө Сүхбаатар аймгаас эхэлж дэгддэг. Энэ тухай зарим хүн хэлэхдээ шүлхий өвчин хятадаас зээрээр дамжин орж ирдэг. Хятадууд хэргээр зээрийг вирустуулж хилээр нэвтрүүлдэг гэсэн яриа бий. Түүнийхээ дараа гүйлгээгүй болсон вакцинаа манай улсад шахдаг гэсэн үг ч оргүй зүйл биш байх. Өнөөдөр манай эдийн засагт шүлхий өвчин тусчихаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа бол малд шүлхий өвчин тусаад хоёр сарын нүүрийг үзлээ. Иймээс эдийн засгийнхаа шүлхийг эмчилж чадахгүй байгаа шиг малынхаа шүлхийг эмчилэлгүй урт хугацаа туулах юм бол хэдэн малаа барах аюултай. Магадгүй, манай шүлхийтэй эдийн засагт хятадууд ийнхүү улам халдварлах шүлхий ч илгээгээд байхыг үгүйсгэх аргагүй. Уг нь манай улс ОХУ-аас энэ төрлийн вакциныг нэг тунг нь 731 төгрөгөөр авдаг ч ОХУ дотоодоо хангаж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр арга буюу Хятадаас өндөр үнэтэй вакцин авахаар тохирч, нэг тун вакцин бүрийг 961 төгрөгөөр худалдан авахаар болсон буюу нийт өртөг нь 1.5 тэрбум төгрөг болох аж. Сөхөрч буй эдийн засагт маш их мөнгө шүү дээ.

Манай улсад тэр бүрий гараад байдаггүй энэ өвчин сүүлийн үед ихсэх болсон. Тиймээс 2010 онд манай улсад шүлхий дэгдэхэд нийт 7,3 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дараахан В.Путин буцалтгүй тусламжаар вакцин өгсөн нь улсын нөөцөд байсаар хөлдсөн тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Энэ үед зүүн бүсийн аймгуудад шүлхий тархаж нийт 24000 малыг устгалд оруулсан байдаг. Харин үүний дараа 2013 онд шүлхий дэгдэхэд нийт зардалд улсын төсвөөс 3,4 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тоон мэдээ бий. Харин нөөдрийн байдлаар улсын төсвөөс гурван тэрбум гаруй төгрөг зарцуулж, 4000 гаруй малыг устгалд оруулаад байна. Хамгийн гол нь энэ эцсийн тооцоо биш. Өнөөдөр шүлхий өвчин хараахан илаар болоогүй байна. Тэгэхээр эцсийн тооцоо гарахаар ямархан дүн гарахыг одоогоор тааж хэлэхийн аргагүй. Үнэн хэрэгтээ Шадар сайд Д.Тэрбишдагваас эхлээд энэ шүлхийн өвчинд анхаарч байгаа нэг ч эрхэм алга. Ард олны мал үй олноороо устгалд орж байхад Шадар сайд маань Солонгост байгаа намынхаа даргыг эргэх мэтээр явж байна. Засгийн газрын хуралдаан удаа дараа болдог ч шүлхийний тухайд нэг ч үг өгүүлбэр ярихгүй. Том том бүтээн байгуулалт ярьж, хэзээ хаанаас яаж өр хийх тухай л яриа дэлгэнэ үү гэхээс өөр зүйл алга. Түүнчлэн “шинэчлэл” энэ тэр ярьж, өөрсдийгөө рекламдахаас өөр зүйл огт хийхгүй байна гэсэн шүүмж ч дагалдах болов. Өнөөх салбар хариуцсан сайд Х.Баттулга нь шүлхийг яаж намнах тухай биш, “Шинэ төмөр зам”-ын төслийг яаж намнах тухай шаналж, арга ядахдаа зурагтаар түүнийгээ тайлбарлаж зогсоно. Х.Баттулгатай тулгагүй төмөр зам барихаа хүрвэл барина, чадахгүйгээ хүрвэл хэн ч чадахгүй. Тэгэхээр эрх баригчдын оролцоотой, оролцоогүй ард олны амьжиргааг залгуулж байдаг мал сүргээ аврах тал дээр анхаармаар байна. Тэртээ тэргүй энэ Засгийн газрыг хараад амьдрал дээшлэх эсэх нь туйлын эргэлзээтэй. Ярьж хэлж байгаа том том бүтээн байгуулалт бол зүгээр л сонгуулиас сонгуулийн хооронд өөрсдийгөө рекламдаж, мөнгө халааслах гэсэн арга шүү дээ. Ахин дурдахад манай эдийн засагт шүлхий өвчин тусчихаад байгаа энэ үед нэмэрлээд хятадууд бас шүлхий оруулаад байна уу гэсэн хардлага хаа хаанаа байна.

А.Гал


URL:

Нэр: nyheter Огноо: 12 March 2019

nyheter

[...]Every after in a even though we opt for blogs that we read. Listed beneath would be the latest internet sites that we opt for [...]

Нэр: Super Mario subscription box Огноо: 14 March 2019

Super Mario subscription box

[...]Sites of interest we have a link to[...]

Нэр: Best couples vibrator Огноо: 15 March 2019

Best couples vibrator

[...]the time to study or take a look at the content or sites we’ve linked to beneath the[...]

Нэр: Revalució Fisiologia 1_2015 (respós) Examen Огноо: 16 March 2019

Revalució Fisiologia 1_2015 (respós) Examen

[...]usually posts some incredibly interesting stuff like this. If you’re new to this site[...]

Нэр: pink rabbit Огноо: 18 March 2019

pink rabbit

[...]Here are a number of the web sites we advise for our visitors[...]

Нэр: vibrating massager Огноо: 22 March 2019

vibrating massager

[...]please visit the websites we adhere to, such as this one particular, because it represents our picks through the web[...]

Нэр: Criminal Defense Lawyer Richmond, VA Огноо: 24 March 2019

Criminal Defense Lawyer Richmond, VA

[...]Here is an excellent Weblog You might Come across Exciting that we Encourage You[...]

Нэр: glowing dildo Огноо: 9 April 2019

glowing dildo

[...]below you’ll find the link to some web sites that we feel you should visit[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.