Darwin Awards хамгийн тэнэг үхлээр үхсэн хүмүүст нөхөн олгодог виртуаль шагнал

зөгийДарвины шагналд нэр дэвшигчдийг тодруулжээ. Darwin Awards нь хамгийн тэнэг үхлээр нас барсан хүмүүст нөхөн олгодог виртуаль шагнал юм байна. Тухайлбал, санамсаргүйгээр бензин залгиад араас нь тамхи татаж, нас барсан 43 настай америк эр 2012 оны Дарвины шагналд дэвшжээ.

  • Бага оврын автобусаар Румынаас Италид ирсэн найман хүн төмөр замын гарцаар гарахаар эхний хаалтыг даваад байтал цаад талын хаалт нь буучихжээ. “Яах вэ, юу хийх вэ” гэж хэсэг маргасны эцэст хоёр нь бууж, замын автомат хаалтыг өргөхөөр болов. Өргөхөөр ноцолдож байтал галт тэрэг ирж, автобусыг мөргөөд өнгөрөв. Замын хаалтыг өргөх гэж байсан хоёроос бусад нь амиа алдсан байна.
  • Испанид төмрийн хаягдал цуглуулдаг хоёр эр ачааны лифтийн төмөр канадыг хулгайлахаар шийдэж, дөрвөн давхрын лифт дээр гараад канадыг нь хөрөөдөж эхэлжээ. Мэдээж утас нь тасарч, тээд доош унахад нэг нь газар дээрээ нас барсан байна. Нөгөө нь хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.
  • Тайландад жаран хөлтөд хазуулсан цэцэрлэгч эр уурандаа нөгөө хорхойг шүүрч аваад, амьдаар нь залгиж орхиж. 20 минутын дараа дотор нь муухайрч, бөөлжиж, хоёр цагийн дараа нас баржээ.
  • 35 настай швед эр зөгийний үүртэй секс хийхээр оролдсон гэнэ. Эмнэлгийн тусламж ирэхэд тэр тачаангуй эрийг зөгий 146 удаа хатгасны 54 нь “нөгөө юм”-н дээр нь байж. Зөгийн хорны улмаас түүний бүх бие нь хөөсөн байсан бөгөөд хөршүүд нь тэр тэнэгийг хүзүүнийх нь шивээсээр таньсан гэнэ

 

index

 


URL:

Сэтгэгдэл бичих