Аль нь Монголд хамгийн их хамаатай вэ

russiachinaУкраин ОХУ-ын хооронд үүсээд байгаа асуудал, түү­нийг хэрхэн шийд­вэрлэхээс шалтгаалаад дэл­хийн улстөрийн газрын зу­рагт /зөвхөн Украин, Орос биш!!!/ томоохон өөрчлөлт орж магадгүй байдал үүсчээ. Энэ хэрэг яваандаа Монгол Ул­сын хил хязгаарыг тодорхой хэм­жээнд өргөтгөх эхлэлийг ч тавьж мэдэх сонирхолтой үедээ ирээд байна. “Крымыг мон­гол­чууд эзэмших эрхтэй” гэсэн са­­нааг илэрхийлсэн халимаг эр­дэмт­ний үзэл бодлын талаар энд ярих гэсэнгүй. Харин ОХУ Крымыг өөртөө нэгтгэхээр зав­даж байгаа арга нь бусад ул­суудын хувьд сайхан жишээ болж мэдэхээр байгаа талаар өгүү­лэх юм. Украинд тус бүр 150 га­руй мянган /2001 оны буюу 13 жилийн өмнөх тооллогоор ийм байжээ. Эдүгээ үүнээс нэ­мэгд­сэн нь тодорхой/ иргэд нь амьдардаг Румын, Унгар улсууд Ук­раины газар нутгаас хэлтэлж авахыг санаархаад эхэлжээ.

Румыны хувьд, 150 гаруй мян­ган иргэн нь амьдардаг Майкан ар­лыг онилоод буй. Тэд Олон ул­сын шүүхэд хандсаны хүчээр 2009 онд Украинаас багагүй га­зар нутаг тасалж авч чадсан. Ха­рин одоо газар нутгаа нэмэг­дүү­лэх оролдлогыг дахин хийх бо­ломж бүрдээд байна.

Украины Карпатын нуруу орчмоор 156 мянга орчим ун­гар үндэстэн амьдардаг. Ру­мын­чууд Украины гурван өөр хэсэгт суурьшсан байдаг бол унгарчууд Карпатын уул­сын дагуух Ужгородский, Виног­радс­­кий, Береговский зэрэг му­жуу­дад суурьшсан байдаг юм. Унгарчууд Дээд Радад тө­лөөллөө оруулах саналыг эрх баригчдад байнга тавьдаг ч амжилт ололгүй өдийг хүр­чээ. Харин одоо олон улс анхаа­рал­тай ажиглаж байгаа ОХУ Крымыг нэгтгэх арга гэж юуг хэлээд байгааг тайлбарлая.

Украинд төрийн эргэлт гар­магц ОХУ Крымд цэргээ оруулж, онц чухал объектуудыг хам­гаалалтад авсан билээ. Энэ үед хүн бүхэн л дайны та­лаар түгшин бодож байсан ч оро­сууд харьцангуй тайван буюу Крымчүүдээр өөрсдөөр нь сон­голт хийлгэх аргыг сонгоод байна. Крымд амьдарч байгаа иргэдийн 70 хувь нь оросууд учир В.Путин болон түүний багийнхан Елена Ми­зулин гэдэг гишүүн тухайн бүс нутгийн иргэдийн дунд са­нал асуулга явуулах замаар эмх журмыг тогтоож болно гэ­сэн утгатай хуулийн төслийг өнгөр­сөн сарын 27-ны өдөр төрийн думд оруулж ирсэн байна.

Хэрвээ энэ хууль хэрэгжиж, ОХУ Крымыг эвтэйхэн нэгтгэж дөнгөж гэмээ нь дэлхийн парак­тикт нэг чухал жишиг тогтоох болчихоод байна. Өөрөөр хэл­бэл, аль нэгэн бүс нутгийн иргэд өөр улсын бүрэлдэхүүнд нэгдье гэвэл санал хураалт явуулаад шийдэж болохоор болж байгаа юм. ОХУ урьдын үйлдлээ мар­таж, их гүрний дээрэнгүй зан гаргаагүй тохиолдолд шүү дээ.

Крымын дараа нэн тэргүүнд Унгар, Румын улсууд Елена Ми­зулины санаачилсантай ижил хуулийг батална. Унга­рын үндсэн хуульд “Тэр нь бу­сад улсын нутагт амьдарч бай­гаа унгар үндэстнүүдийн өм­нө хариуцлага хүлээнэ” гэж заа­сан байгаа. 2012 онд шинэ үнд­сэн хууль батлахдаа ийм заал­тыг тусгайлан оруулсан бай­даг. Румын, Унгар улсууд ийм хууль баталсны дараа Ук­раинд байгаа иргэдийнхээ дунд санал асуулга зохион бай­гуулна гэсэн үг. Гэхдээ энэ ажил бүтэхэд асуудал бий. Тухайлбал, Унгарууд засаг за­хиргааны 13 мужид тархан суурьш­даг бөгөөд тухайн нэг­жийнхээ хүн амын 0.1-76 ху­вийг бүрдүүлдэг. Тэр дундаа 10-т нь 0.1-12.7 хувийг эзэлж бай­гаа бөгөөд Ужгородскийд 32.6, Виноградскийд 26.1, Бе­реговс­кийд 76.1 хувьтай бай­гаа нь хамгийн их тоо юм. Өөрөөр хэлбэл, яг одоо са­нал асуулга явууллаа гэхэд ганц Береговскийд л ялалт бай­гуулах боломжтой байна.

Румынчууд Украинд 151.1 мянга /2001 оны тооллогоор/ бий. Гэвч эдгээр нь гурван хэ­сэгт тасран суурьшсан бай­даг гэдгийг дээр өгүүлсэн. Ук­раины нийгмийн амьдралд румын­чууд унгаруудаа бодвол илүү оролцдог, нөлөөтэй /та бид­ний сайн мэдэх алдарт дуу­чин София Ротару Украины ру­мын үндэстэн/. Тэдний үнд­сэн зорилго нь Майкан арал. Ду­най мөрний энэ жижигхэн ар­лын төлөө хоёр улс эртнээс дай­сагналцаж байсан юм. Ха­рин шинэ нөхцөл байдал үүс­сэнээр Украины газар нут­гаас шилжүүлж авах боломж бүр­дэж байгаа юм. Тэд одоо ОХУ Крымын асуудлыг хэр­хэн ший­дэхийг харсан шиг төлөв­лө­гөөгөө гарган сууж байна.

Одоо хамгийн гол асуудал. Украин, Крым, ОХУ-ыг тойрсон шийд­лүүд Монгол Улсад маш их нөлөөллийг үзүүлж болно. Бид ОХУ-ын баталсантай ижил хууль баталсан тохиолдолд Эр­хүү, Тува зэрэг туурга нэгт­нээ нэгэн тугийн дор нэгтгэх бо­ломж бий болох юм.

Орос, Хятад 1913 онд гурван улсын хэлэлцээ хийсний дараа Монгол Улсыг доройтсон байд­лыг ашиглан газар нутаг, ард иргэд таслан авсны нэг нь Тува юм. Цаашлаад Буриадыг нэгт­гэх боломж ч бага боловч бий. Эрхүүгийн хязгаарт хоёр сая гаруй иргэд амьдарч бай­гаа­гийн 77 мянга гаруй нь бу­риад үндэстэн гэсэн тоо бай­даг юм байна. Магадлал бага гэсэн үг, гэхдээ л бага бо­ловч боломж юм.

Нөгөө талаар, геополитикийн асуудал сөхөгдөж байгаа үед тухайн улс үндэстний өөрс­дийнх нь ашиг сонирхлыг их гүрнүүд үл тоодог гэд­гийг бид Украинаас сайн ойл­гож авц­гаалаа. Улстөрийн хям­рал, нэгдмэл бус байдал ямар үр дүнд хүргэдгийг бид харж бай­на. Улстөрчид сайхан сай­хан зүйл ярьж байсан ч үнэн ча­нартаа гадныхны гар хөл болж байсан нь мэдэгдлээ шүү дээ. Улс орон тарж бутарлаа үүний хариуцлагыг улстөрчид хүлээхгүй. Гадаад руу л ари­лаад өгцгөөнө. Тиймээс бид да­раагийн сонгуулиар гадны ашиг сонирхлыг хамгаалдаг нөх­­дүүдэд биш, жинхэнэ эх оронч хүмүүсээ дэмжих нь л гол болж байх шив.

Б.Болор

Эх сурвалж:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих