Эхнэрийнхээ амийг хайчаар бүрэлгэсэн алуурчин эр цустай хувцасаа угааж солиод цагдаад очин хуулийн хөнгөлөлт хүсчээ

cc096d164da053eoriginal25-хан настай Цэл залуухан эхнэрээ өөрийн гараар хөнөөсөн аймшигт хэргийн талаар бид мэдээлж байсан. Уг хэргийн үйл явдал тэгвэл олонд мэдээлэгдэж нийгмийн цочроогоод байна.

Аймшигт аллагыг үйлдсэн харгис эр Говь-Алтай аймгийн Тайшир сумын  харъяат Г гэгч бөгөөд нь ах нь уул уурхайн компанитай багагүй хөрөнгөтэй айлын дураараа нэг бололтой.

Ямартай ч мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйг үргэлж сануулан эхнэрээ байнга дарамтлан зовоож, “алчихаж чадна” гэж сүрдүүлдэг байжээ.

Харин хэрэг гардаг өдөр алуурчин эр хохирогч эмэгтэйг эгчийнхээ гэрт байхад нь ирж ам зөрөлдөн маргаж шууд л хутга мэс хайж эхлэн нүдэнд ил харагдсан хайчыг шүүрэн авч хохирогч эмэгтэйг араас нь боожээ.

Ингээд аймшигт аллагаа төрсөн эгчийнх нь нүдэн дээр үйлдэж талийгаач эмэгтэйг 10 гаруй минутын турш хайчаар бүлэн хөнөөжээ.

Яагаад ч амьд үлдэхээргүйгээр үхлийн шарх авсан талийгаач эмэгтэйд  шүүх эмнэлэгийн урьдчилсан дүгнэлтээр хохирогчийн хүзүүнд дөрөв, шанаан тус газар нь хоёр, хэвлийд нь нэг удаа хайчаар бүлсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Хамгийн жигшмээр нь санаатайгаар үйлдсэн аймшигт аллагтаа алуурчин эр огт цочирдолгүй цустай хувцсаа угааж соличихоод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт “Би дөнгөж сая эхнэрээ алчихлаа” гээд яваад очсон гэнэ. Тэрээр хуулийн сургуульд сурч байсан, мөнгөтэй нэгэн болохоороо хэргээ өөрөө хүлээсэн гэдгээрээ,  бас бус хэдэн төгрөгийнхөө хүчинд  цөөн жил ял авна гэж тооцоолж байгаа бололтой.

Харин цэл залуухан насандаа алаг үрээ орхиод хорвоог үдсэн талийгаачийн ар гэр шударга хуулийг хүсч ард түмэндээ захидал илгээснийг FACT.MN  нийтэлж байна.

3fa5e1f08dfe6577original

“25-хан настай эмэгтэй нөхрийнхөө гарт хэрцгийгээр амь үрэгдлээ. Нөхөр нь түүнийг 10-аад минутыг турш хайчаар дүрж амь насыг нь хэрцгийгээр хөнөөлөө. Монголчуудаа энэ гэр бүлийн хүчирхийлэл, нөхөр нь эхнэрээ мал алж байгаа юм шиг хүний ёсноос гадуур хэрцгийлэн хөнөөх явдал газар авлаа барьж байсан хайчных нь нэг гуяыг хугартал 10-аад минут дүрж амь насыг нь хөнөөчихөөд өөрийнхөө гарлу дүргэчихээд аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гээд цагдаа дээр очоод үхсэн хүн үг хэлэх биш гэж бүх бурууг эхнэртээ тохож хэргээс бага ялтай гарах бүх аргыг хийж  эхэллээ. Монгол хүн малыг ч ийм зэрлэгээр алдаггү. Энэ нийгмийг цочроосон хэрцгийлэл газар авлаа. Монголын ард түмэн минь бидний үр хүүхэд, эгч дүүс маань хүчирхийлэл дор амьдарч, хэрцгийгээр амь насаа алдаж байна. Монгол улсын ерөнхийлөгчөө цаазын ялыг эргэн сэргээхгүй бол энэ хэрцгийлэл дээд хэмжээндээ хүрлээ. УИХ-ын гишүүдээ эрүүгийн шинэ хуулиа яаралтай хэлэлцэн баталж хүний ёсноос гадуур хүчирхийлэл, хэрцгийлэлд цаазын ял оноодог болгохгүй бол хүчирхийллйиг хүчирхийллээр шийдэж, тэр цаазын ялыг чинь хохирогчид өөрсдөө ямар нэг аргаар гүйцэлдүүлэх аргагүй байдал үүсэх боллоо. Хүчирхийлэгч дээд шүүх эмнэлэг, цагдаа шүүх нь тусалж хохирогчид хүчгүйдэх боллоо. Хэрцгийлэгч “би нас залуу байна мөнгөөр шүүх эмнэлэг, цагдаа, шүүхийг худалдаад авчих нь хэдэхэн жил суугаад гараад ирнэ”  гэж ярьж байна гэсэн Монголчуудаа хүчирхийлэл, хэрцгийлэлд худалдагдсан тийм ёс суртахуунгүй болчихоо юу хүчирхийллийг хүчирхийллээр зосгооё ард түмээн”

Aztai

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих