Толгой дахь хутгатайгаа эмнэлэгт өөрөө иржээ

Хятадын мэдээллийн “ Гуанси мужийн мэдээ” нэгэн ер бусын тохиолдлын талаар  голлон мэдээлж байна. Толгойдоо  гал тогооны хутгаар шархадсан  нэгэн эр   тусламж авахаар өөрийн биеэр эмнэлэгт ханджээ.

Гайхалтай нь шархадсан эр өөрийгөө тайван, тэвчээртэй  байлгаж, Цзилинь мужийн нэгэн эмнэлгийн эмчид үзүүлэх дарааллыг хүлээж байсан байна. Ийм өвчтөн гарч ирсэнд эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хандлага ямар байгаа талаар мэдээлэгдээгүй ч энэхүү хятад эрийн зураг хэдхэн хоромын дотор блогуудаар цацагдсан аж. Блог ашиглагчид түүнийг “Яньцзи нутгийн тайван ах” хэмээн хошигнон нэрлэжээ.

Сэтгүүлчид энэ шинэ соргог мэдээ рүү шуурхай довтолжээ. Тэдний олж мэдсэнээр хятад эр тархиндаа хутганы шарх авчихаад байхдаа ухаан алдалгүй өөрийн биеэр эмнэлэгт хүрч ирсэн байна. Хохирогчийн биеэ авч яваа байдал нь  өвдөлттэй байгаа даа гэхийн аргагүй цовоо сэргэлэн харагдаж байсан гэж нүдээр үзсэн хүмүүс баталж байгаа гэнэ. Толгойд нь хутга санжиганаад  хачин жигтэй харагдаж байхад шүү дээ..

Рентген зураг авсаны дараа  амь насанд нь харьцангуйгаар ямар нэг аюул занал алга байгаа тухай  эрэлхэг хятад эрийг хүлээн авч үзсэн эмч нь мэдэгджээ. Хутганы ир зулайны ясыг цөмлөн нэвтрсэн  ч аз болоход толгой тархины чухал хэсгүүдийг дайраагүй байжээ. Тархины мэс заслын тасагт энэхүү ер бусын үйлчлүүлэгчийн толгойноос хутгыг нь  зайлуулжээ. Амжилттай мэс заслын дараагаар энэ эр эмнэлгээс гарсан аж.


URL:

Нэр: Espn Огноо: 4 September 2018

A bit suriepsrd it seems to simple and yet useful.

Сэтгэгдэл бичих