МҮИС төрийг хулхидаж байгаа юм чинь оюутан ч юухан байхав
БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, Боловсролын үнэлгээний төв шалган нягталсны үндсэн дээр БШУЯ-ны томилолтыг есдүгээр сард албан ёсоор хэвлэж олгодог байтал уг яамны томилолтыг Үндэсний их сургууль гэх сүржин нэртэй сургууль хоёр дахь жилдээ зургадугаар сард хуурамчаар үйлдсэн нь илрээд буй. “Блю скай” цамхагт болж буй боловсролын үзэсгэлэн яармагт очиход БШУЯ-ны нэрийг ашиглаж хуурамчаар үйлдсэн томилолтоо тарааж төгсөгчдийг хуурч байгааг яагаад анхааралдаа аваагүй юм. МУИС-тай андуурагдам МҮИС гэх нэр өгч, тооны хойноос ийнхүү улайрч байгаа сургууль нь Төрийн яамны нэрийг хуурамчаар ашиглаж байгаагаас харвал элсэгчид төгсөгчдийг лавтай хулхидаж таарна. Энэ нь шууд утгаараа төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаатай агаар нэгэн зүйл. Тэгэхээр манай хүүхэд залуус энэ мэт мөнгөний дон тусч, шуналын өвчинд нэрвэгдсэн сургуулиас хол явахад гэмгүй.
Монголын хамгийн том сургууль гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нь ч ямар учиртай юм. Тэдэнд танайх хамгийн том шүү гэж хэн хаанаас хэлчихэв. Тэд орон нутагт бүр эрээ цээрээ алдаж, тухайлбал: Хөвсгөл аймагт тус сургуулийг төлөөлөн ажиллаж байгаа элсэлтийн комиссын гишүүн нь Монгол улсын их сургуулийн харьяа болсон гэж төөрөгдүүлээд сууж байгааг орон нутгаас бидэнд мэдээлсэн юм.
Өмнөх хичээлийн жилд гэхэд л, Үндэсний Их сургууль хяналтын тоогоо 1000 гаруй хүүхдээр хэтрүүлж нэг хичээлийн жилд 3000 оюутан элсүүлэн авсан гэх мэдээлэл цацагдаж байсан бөгөөд илүү авсан эдгээр оюутанд 70,000 төгрөгний тэтгэлэг, БШУЯ-ны томилолт олгогдсон эсэх нь эргэлзээтэй байгаа. Хуулийг уландаа гишгэж МУИС-ийн нэрийг луйвардаж авсан МҮИС гэх хувийн сургуулийн удаа дараагийн ёс бус үйлдлүүдийг даруй зогсоохгүй бол бидний үр хүүхдийн ирээдүй боловсролоор бизнес хийгчдийн гарт үрэгдэж болзошгүй аюул нүүрлээд байна. Тооны төлөө хөөцөлдөж, чанараа умартсан энэ сургуульд яавч итгэж болохгүй. Төрийн яамны нэрийг хуурамчаар ашигладаг хүмүүс хэдэн оюутныг хуурах бол наад захын асуудал биз дээ.
URL:













