С.Ганбаатар: “Улстөрчид наадмаас хол байвал” хэмээн жиргэжээ

С.ГанбаатарУИХ-ын гишүүн Г.Батхүү, Батлан хамгаалахын сайд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан, МАН-ын дарга М.Энхболд , УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарын хэд хэдэн гишүүд чуулган завсарлангуут хурдан мориныхоо уяа сойлгыг тохируулахаар хөлгийн жолоо залдаг.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрхэм улстөрчдөд наадмаас хол байхыг сануулжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Хүнээр морио уяуулчихаад өөрсдөө цолыг нь авдаг уяач нэртэй улс төрчид үе дамжиж, залуужиж буй нь харамсалтай. Бөхөөр ярьвал хүнийг өөрийнхөө өмнөөс барилдуулж тав давуулаад өөрөө начин болж буйтай ижилхэн юм даа. Улстөрчид наадмаас хол байвал” хэмээн жиргэсэн байх.

Ийнхүү С.Ганбаатар гишүүн ангийн нөхөд болоод улс төрийн хүрээнийхэнд хатуухан сануулга өгөөд амжив.
Яг үүнтэй адилаар хотын дарга Э.Бат-Үүл ч нэгэн тодорхойлолт хэлсэн байдаг. Тэр “Улстөрчид өөрсдөө морио сойдоггүй, хүн хөлсөлж хамаг ажлаа хийлгэчихээд бүх алдар цолыг нь хамж авдаг хамжлагат ёсыг халах хэрэгтэй”  гэсэн байдаг. Үнэхээр ч морь уяхаас илүүтэй нэрээ дуурсгах “од” болох хүсэлд автсан эрхэм “уяа”-чид  нэмэгдэх болсон юм.

Эх сурвалж: Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих