Холливудад тодрох Монгол төрх хэн бэ?

c3d9c897b2f59b1c92feb78137231401big610797842014-09-05-19-57[www.urlag.mn]Дэлхийн кино ертөнцөд Монгол уран бүтээлчдийн оролцож, хөрөнгө оруулалт хийсэн бүтээл анх удаа хөл тавих гэж байна. “Precious” киноны зохиолч найруулагчаар Солонгосын нилээд олон кинонд хамтран ажилласан Холливудын чадварлаг, зохиолч, найруулагч нар ажиллах аж. Харин уг кинонд тоглох жүжигчдийн тухайд тандвал, “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Б.Баярмаа, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, “Хадаг” киноны гол дүрийн жүжигчин Б.Цэцэгээ нарыг дурьдаж болох юм. Гэхдээ энэ бол одоогийн байдлаар таамаг төдий зүйл гэдгийг сануулах нь зүйтэй биз. Харин кино уран бүтээлч жүжигчдийн дундаас тохирох дүр сонгогдохгүй бол яах вэ гэх асуулт бас бий. Хэрэв тиймдээ тулбал, уламжлал болсон модель эсвэл хамтлаг дуучдын дундаас дүр сонгох болов уу.

Энэ төрлийн жагсаалтыг үүсгэвэл “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдээс эхлэх нь дамжиггүй. Тэгвэл тэдний хэн нь уг жагсаалтанд байгаа гэдгийг нь сонирхолтой хэвээр үлдээе.  Ямартай ч дэлхийн кино ертөнцөд хөл тавих анхны бүтээл гэдэг тийм ч тоглоомтой сонсогдох нь юу л бол. Тэр ч утгаараа уран бүтээлчдийн дунд тун чимбай сонголт хийх нь ээ.

Э.ТЭКҮ


URL:

Сэтгэгдэл бичих