МҮОНРТ-ийн УИХ-руу хийсэн дайралт уу, М.Наранбаатарын З.Энхболд руу хийсэн дайралт уу

Z-VS-N

Энэ сарын 25-ны пүрэв гаригт чуулганы хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн удирдах зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, УИХ-ын дарга З.Энхболд “Зуун хүний хийдэг ажлыг 700 хүн хийж байна, архидалт хэрээс хэтэрсэн, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий үгийг тэдэнд хандаж хэлсэн нь МҮОНРТ-ийнхэний дургүйцлийг хүргээд авчээ.

МҮОНРТ-ийнхэн энэ үгийг эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн кино гаргадаггүй, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үгнийхээ төлөө биднээс уучлал гуйх ёстой гэсэн байна.

Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамааруулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэв.

УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн уг залруулгыг МҮОНРТ-ээр гаргахыг хоригложээ. Түүнчлэн ганц залруулгыг бус УИХ-ын үйл ажиллагаа мэдээ мэдээллийг тус телевизээр гаргахыг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар хориглосон шийдвэр гаргасан байна.

Энэ мэдээллийг сонссон УИХ-ын гишүүд МҮОНРТ М.Наранбаатарын хувийн өмч биш байлтай, Мөн хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй, төрөөс төдийгүй иргэдээс сар бүр 1100 төгрөг хурааж, санхүүжилтээ бүрдүүлдэг телевиз М.Наранбаатар даргынхаа үг, үйл хөдлөлөөр мэдээ мэдээллээ бэлтгэж байгаа нь харамсалтай. Энэ телевизээс М.Наранбаатарыг чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэн МҮОНРТ-ийн Олон нийтйн зөвлөлд шаардлага хүргүүлэхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих