МҮОНРТ-д эсэргүүцлээ илэрхийлээд эхэлжээ

МҮОНРТ-ийн бусад телевизийг дайруулж хэлсэн “Манай телевиз хулгайн кино гаргадаггүй, харин ч арилжааны телевизүүдийн хийж чаддагүй нэвтрүүлгүүдийг манайх л хийдэг” гэх үгэнд дургүйцсэн зарим телевизүүд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлжээ.

Өчигдөр NTV телевиз тус асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэд “Өнөөдөр МҮОНРТ-ийнхэн өөрсдийгөө дөвийлгөж, бусад телевизүүд муу нэвтрүүлэг хийдэг мэтээр ярих боллоо. Гэтэл арилжааны гэх тодотголтой өргөн нэвтрүүлгийнхэн хэрхэн ажилладгийг умартсан байна.

Тэд өөрсдийгөө “Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа телевизүүд дундаас манай МҮОНТ шиг нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувиа өөрсдөө хийдэг телевиз байхгүй. Бид хил дээр ч, малчны хотонд ч Монгол орны хаана ч очиж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг. Бидний явсан газарт өөр телевиз очдоггүй. Ард түмний зовлон, жаргалыг сонсдог телевиз Монголд биднээс өөр байдаггүй. 100 хүнтэй байгууллагыг телевиз гэдэг юм уу” зэргээр өөрсдийгөө дөвийлгөж БУСДЫГ ҮГҮЙСГЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ.

Хөдөө орон нутагт арилжааны телевизүүд очиж ажилладаггүй. Солонгос кино гаргаад сууж байдаг мэтээр аашилж байна.  NTV телевизийн хувьд байгуулагдсан цагаасаа солонгос кино гаргаж байгаагүй. Бид олон ангит киног хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй гаргадаг. NTV телевиз хөдөөгийн баясгалан цуврал шоу хийж, малчны хотноос олон багц сурвалжлага бэлтгэн хүргэж байлаа. Үүний зэрэгцээ хот айлд зочилсон тэмдэглэл, гадаадын иргэдийг малчны хотонд хонуулах зэрэг шоу цэнгээнт нэвтрүүлгийг тогтмол хийж байна. Ийм байхад бусдыг үгүйсгэж болохгүй.

Мөн дэлхийд нэр хүндтэй дөрвөн том хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг албан ёсны эрхтэй, нэмэлт төлбөргүйгээр үзэгчдэдээ NTV телевиз хүргэж байна. Гэтэл МҮОНТ ингэж гаргаж байгаагүй шүү дээ” гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.


URL:

Нэр: irgen Огноо: 30 December 2014

Tiim shuu

Сэтгэгдэл бичих