Дуусдаггүй баярууд

5465454Өнөөдөр дэлхий дахинаа Монголчуудын дуусдаггүй баярыг дуусахыг нь харсаар, хүлээсээр… Нийгэм эдийн засгийн хямрал гээд л дээр дооргүй хэлж ярьж байгаа ч баяр наадмаас буцдаггүй зан нь эдийн засгийн хямралыг дэмжихэд бас ихээхэн үүрэг роль гүйцэтгэж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй биз.

Жилийн дөрвөн улиралд ээлж сөхөөгүй баяр наадам, зугаа цэнгэл үргэлжилсээр байгаа нь манайхны хувьд хэвийн үзэгдэл мэт болсоор удлаа. Шинэ жил, цагаан сар мартын найман, цэргийн баяр, хүүхдийн баяр, улсын баяр, тусгаар тогтнолын баяр, Чингисийн мэндэлсэн өдөр гээд л яваад байвал ёстой булна даа булна. Энэ нэрлэсэн баярууд бол томоохон баярууд. Харин жижиг сажиг баярыг нэрлэвэл Монголчууд бараг жилийн 365 өдрийн 360 хоногт нь баярладаг болчихсон.

Энэ баяр наадам зугаа цэнгэлээс хэн ашиг олдог уу. Мэдээж манай урд хөрш болох Хятад улсын эдийн засгийг дэмжиж орхидог. Харин манайхан бол өнөөдөр наргиж цэнгээд маргааш шартсан, халаасандаа мөнгөгүй хоосон үлдсэнээ л ойлгодог. Энэ наргих цэнгэх дуртай занг нь Хятадын төр иргэн, худалдаачид ч андахгүй болсон тиймдээ ч болсон болоогүй баахан илүүдэл бараагаа нийлүүлж Монголчуудын мөнгийг хуу хамах аргаа хэзээ ч мартахгүй.

Гэтэл өнөөдөр манайханд баяр дутсан биш дээ дэлхий цасны өдөр ч гэх шиг. Үнэхээр л баярлах наргих наадах дон шүгэлсэн бол өдөр бүхнээ баяр болгочихгүй юу. Дэлхийн хаа хамаагүй баярыг өөрийн орондоо авчирч нялзаах гэсэн энэ тэнэг муйхар аргаа одоо зогсоовол таарна.

Цасны баярыг дэлхийн 33 оронд тэмдэглэн өнгөрөөдөг гэж ирээд л суртачилна. Үнэндээ тэд бол баярлаж сурсан хүмүүс. Манайхан бол баяр гэхээр хатуухан дарс, идээ будаа болгоод үнэндээ хөлгүй их найр мэтээр төсөөлөөд сурчихсан улсад бол нэг их хэрэгтэй зүйл биш байх аа. Манайд бол баяр илүүднэ л гэхээс багадахааргүй болсон өнөө үед баярлаж цэнгэхээ түрдээ орхиж улсынхаа эдийн засагт анхаарвал дээр мэт санагдах юм.

 

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.