“Шилэн данс” нэртэй хоосон цэс
2015 оны 1 сарын 1-ээс эхлэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Шилэн данс”-ны хууль хэрэгжиж эхэлсэн ч одоогоор үр дүнгээ өгсөн зүйлгүй л байгааг зарим эх сурвалжууд мэдээллээд байна.
Уг нь энэ хууль хэрэгжиж эхэлбэл иргэдийн хардах эрхээс гадна хянах шалнах эрх нээгдэнэ хэмээн ерөнхийлөгч маань итгэл төгс хэлж байсныг манайхан мартаагүй биз ээ. Гэвч нэг зүйлийг сэдээд л хэрэгжилтэнд нь тийм ч ач холбогдол өгөлгүй орхидог нь манай төрийн болон ард түмний минь гэм биш зан гэдгийг сануулахад илүүдэхгүй.
Одоогоор засгийн газрын яам, агентлагууд өөрийн цахим хуудсандаа “шилэн данс” гэсэн тодотгол бүхий цэс нээсэн ч үнэндээ ямар нэгэн мэдээлэлгүй зүгээр л нүд хуурсан гэмээр ажил болоод байгаа ажээ. Ямартаа ч хийх гэж санаачилсан ажлынхаа хэрэгжилтийг эргээд харчих сэтгэлтэн энэ төрд байгаа болов уу хэмээн эргэлзэх сэтгэл төрж байгаагаа нуух юун.
Энэ мэтээр төрийн ажлын дутуу алсан могой шиг сэглэж явсаар байвал төрийн нээлттэй, ардчилсан гэх бүх тодотгол нэг л өдөр бас үгүй болж нийгмийн завхрал, сэтгэлгээний гажуудал үүссээр л байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй мэт.
ЧОЙ
URL: