Ж.Батзандан: Ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх хэрэггүй

4058_500x500_500x500УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын хуулийн төслийн дагалдах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлд жуулчдыг хэрхэн татах, жижиг үйлчилгээний газарт татварыг хэрхэн ногдуулах талаар гишүүд  асуулт асууж байна.

УИХ-ын  гишүүн Ж.Батзандан “Нийслэл хотын албан татварыг тодорхой бүсэд буюу А бүсэд тогтоож болдоггүй юм уу. Зорилтот татвар юм бол эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна гэдэг юмуу, тодорхой тусгаж өгвөл ямар вэ. Гэр хороололд амьдрал хүнд байна. Хөгжил дорой газар бол нийслэлийн хороод. Энд хэдий хэмжээний татвар ногдуулах гээд байна вэ . Ард түмний  амьдрал хүнд байхад татвар нэмэх хэрэг байна уу” хэмээсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд үүнийг нь дэмжин “Тодорхой зорилттой татвар байхыг зөвшөөрч байна. Бүх үйлчилгээ, худалдаанаас биш тамхи, архины худалдаанаас ч гэдэг юм уу, тансаг хэрэглээнээс татвар авч болох юм” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих