“Содура”-д тоглоод “Зэвүүн хүүхэн” болов

d98a29e022ee2246bigХөвчийн тайгын нууцыг харуулсан “Содура” хэмээх киног үзсэн хүн бүр ам сайтай, сайхан уран бүтээл болсныг нь магтаж байна. Тус киноны унаган тайгын охин Аяанаагийн дүрийг бүтээсэн жүжигчин, дуучин М.Оюунсүрэнг хүмүүс “Зэвүүн хүүхэн” хэмээн нэрийдэх болжээ.Түүнийг ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь хөл хүнд Содурад хор хүргэж, хүдрийн махаар шөл хийж өгсөн нь буруудаж, төрөхийн хүндрэл амсаж амиа алдахыг дөхсөн явдал.

Ийнхүү ханилсан залуугаа хайртай хүүхнээс нь харамлаж элдэв зүйл санаачилж явсан Аяанааг үзэгчид муу санаатай, муухай хүүхэн хэмээн тодорхойлсон аж. Эсрэг дүрийг чадварлаг бүтээж чадсан “Солонго” хамтлагийн дуучин М.Оюунсүрэн жүжигчний дүрд хувилан “Содура”-д мундаг сайн дүр бүтээсэн шүү хэмээн уран бүтээлчид өндрөөр үнэлж байгаа юм. /викимон.мн/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.