Гурван настай охиныг мөргөж амь насыг нь хохироогоод зугтжээ

14314868805552c1a0d3c83Өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Сэлбэ тавдугаар гудамжны 116 тоот хашааны урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч гурван настай охин М-г мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ. Зам тээврийн осол нь санамсаргүй, анхаарал болгоомжгүй, байдлаар үйлдэгддэг. Зам тээврийн осол хэрэг хийчихээд хэргийн газрыг орхин явах нь санаатай гэмт хэрэг болдог бөгөөд хохирлын хэмжээ, гэмтлийн зэрэг шаардахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсдэг. Тиймээс тус хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих