Олимпийн аваргатай Монгол наадмын өнгө

527-143623015819adcbb1e13e9fb7ebc12bf4cfa5e843_XLЭнэ зуны эхэн болон дунд сар бороо хур багатай, ерөнхийдөө гандуу ч бөхчүүд маань гал галаа бараадан Үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базааж өнгөтэй сайхан байна.
МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийнхан өнгөрсөн баасан гарагийн өглөө энэ жилийн наадамд зодоглох бөхийн галуудаас  хамгийн олон гал бэлтгэлээ базааж байгаа Бугын САА буюу Өвөр Зайсанг зорьж энэхүү цуврал сурвалжлагаа толилуулж байна. Биднийг очиход бөхчүүд өглөөний бэлтгэлээ дуусгаад амарч байлаа.
Баянхонгор аймгийн бөхчүүд Өвөр зайсангийн Нармон амралтад бэлтгэлээ базааж байгаа бөгөөд улсын харцага Д.Батболдын ахалдаг энэ галд аймгийн арслан Н.Золбоо тэргүүтэй улс, аймаг сумандаа зодоглох 30 гаруй бөх гарснаас улсдаа хүчээ үзэх 10 гаруй бөх эндээ үлджээ.

URL:

Сэтгэгдэл бичих