Бие муутай нэгэн өвгөн өөрийн хүүгийн гэрт амьдрахаар иржээ

143822488755b991f7d0387Бие муутай нэгэн өвгөн өөрийн хүүгийн гэрт амьдрахаар иржээ. Хүү, бэр болон дөрвөн настай ач хүүтэйгээ амьдрахаар болсондоо тэрээр их баяртай байлаа. Нас нь ихэд өндөр гарсан тул түүний гар нь чичэрч, нүдний хараа нь муудаж, алхаа гишгээ нь гуйвж дайвах болжээ. Тэд бүгдээрээ хамтдаа нэг ширээнд суугаад хооллох үед өвгөний гар нь чичирдэг тул идэж буй хоол, цай, аяга, халбага гэх мэт зүйлсийг үе үе газарт унагаж ойр, орчимыг бохир болгоно. Бэр нь үүнийг хараад уурлаж, бухимдан нөхөртөө ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардаж: -Би аавын чинь унагаасан бүхнийг авч, заваартуулсан бүгдийг цэвэрлэх хэцүү байна гэжээ. Үүнийг сонссон хүү аавдаа зориулан гал тогооныхоо өрөөний нэг буланд дугуй ширээ бэлдэн өгчээ. Үүнээс хойш хоол идэх бүртээ өвгөн тусдаа ганцаараа модон аяга, модон халбага мөн модон сэрээ хэрэглэдэг болов. Заримдаа өвгөн нууцхан нулимастайгаар хүүхдүүд рүүгээ харах нь бий. Үүнийг ажигласан хүү дуугаа хураан сууна.
Нэгэн орой дөрвөн настай хүүгээ тоглож байгааг аав нь хараад миний хүү юу хийж байгаа юм бэ гэж асуужээ. Хүү хариуд нь:
-“Би том болоод ээж та хоёрт хэрэглүүлэх модон аяга хийж байна” гэж хэлээд хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэв.
Хүүгийн хэлсэн үгс аав ээж хоёрыг нь хэлэх үггүй болгон цочроож, тэдний нүднээс нулимас хацрыг нь даган урслаа. Тэд бие биендээ юу ч хэлэх шаардлагагүй ямар алдаа гаргаснаа ойлгожээ.
Тэр үдэш аав нь өвөөгийнх нь гараас атгаад оройн хоолоо нэг ширээнд хамтдаа идхийг хүсэн ширээнд суулгахад бүх хүний сэтгэл зүрхэнд баяр хөөр төрж, нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо. Үүнээс хойш өвгөний асгасан хоолны хэсэг, унагасан эд зүйлс нэг ч хүнд тийм их асуудал болон харагдаагүй гэдэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих