Сонгуулийн шинэ хуультай боллоо

12-28-1_700x700

Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн баасан гаригт баталлаа.

Сонгуулийн одоогийн буюу 48:28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгох, Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр явуулахаар болов. Мөн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байхаар болов.

Ажлын хэсэг дээр тохирсон гэх улсыг таван бүсэд хувааж тойрог хуваарилах зарчмыг больжээ. Харин аймаг бүр нэг тойрог болох аж.

Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө тогтоох юм байна.  Түүнчлэн намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар оролцуулна. Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт буюу сугалах аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор багтааж техникийн тооллого хийнэ. 24 цагаас илүү гарвал сунжрах учраас хугацааг заажээ.  Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна гэж заажээ.

Мөн Нам, эвсэл бүрээс жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллын дагуу жагсаан хэвлэж сонгогч бүрт тараах гэнэ. Тухайн нам, эвслийн нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар болжээ.  Мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.

М.Ган

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих