Жижи Хадид Зэйн Маликийг өөд нь татав

Загвар өмсөгч Жижи Хадид, One Direction хамтлагийн гишүүн асан Зэйн Малик нарын харилцаа гүнзгийрсэн нь 2015 онд тодорхой болсон билээ. Дуучин залуу хамтдаа авахуулсан гэрэл зургаа цахим сүлжээнд байршуулснаар тэд үерхэж буй нь тодорхой болсон юм. Малик хамтлагаа өнгөрсөн оны гуравдугаар сард орхисон аж. Тус хамтлагт таван жил дуулсны эцэст тэрбээр бие даасан уран бүтээл туурвихаар шийджээ.

Энэ тал дээр түүнийг дурлалт бүсгүй Хадид нь дэмжиж байгаа гэнэ. Бүсгүй Маликийн шинэ дууны клипний зураг авалтад оролцох зөвшөөрлөө өгсөн байна. Уг дуу Маликийн анхны бие даасан цомогт багтах аж. Жижи Хадид өнгөрсөн оны хамгийн нэр алдартай 20 загварын өмсөгчийн тоонд багтсан билээ. Тэгэхээр түүний оролцсон клип Зэйн Маликийн чансааг өндөрсгөж мэдэх л юм.


URL:

Сэтгэгдэл бичих