“ЦАГААН ХУАРАН” ХОТХОНЫ ПАСАД ХУУЛАРЧЭЭ

olloo_mn_1460352284_tsgaaan-huaran

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд хүчтэй салхи салхилсны улмаас “Шөнийн зах”-ын  пасад хууларч унасан.  Ер нь энэ мэт салхи шуурга, цас борооны ая даахгүй барилгуудын тоо өдрөөс өдөрт олширсоор байна. Тодруулбал  саяхан БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах  ашиглалтад ороод ердөө хоёр жил болж байгаа “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн барьсан “Цагаан хуаран” хотхоны зарим орон сууцны пасад хууларч  нэг иргэний машин дээр унаж, хохирол учруулсан байна.

Иймээс оршин суугчид нь тус компанид гомдол гаргаж, шаардлага хүргүүлжээ. Гэвч хариуцагч компанийн зүгээс бидэнд ямар ч буруу байхгүй  пасадын ажил хийсэн компанийн буруу гэх хариултыг өгсөн байна.

Дашрамд дуулгахад тус хотхон ашиглалтад орсон цагаас хойш, ойр орчмын зам тавигдаагүй, зэвтэй ус гоожих зэргээр оршин суугчдын ая тухтай амьдрах эрх зөрчигдсөөр байгаа аж. Тиймээс иргэд дахин “Цагаан хуаран консалтинг” ХХК-д хандаж шаардлага хүргүүлсэн боловч хариуг нь ирүүлээгүй байна.

 


URL:

Нэр: НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ Огноо: 11 April 2016

БОЛЬЁ ОО

Нэр: Г.Занданшатар: мэнд хүргье Огноо: 11 April 2016

yamar sonin ПАСАД ve ? kxkxkkxkxk.. ПАСАД gesen ….

Нэр: z Огноо: 12 April 2016

Хужаагаар хийлгэхгүй яасан юм бэ. Өөрснөө хийхээр ингэдэг байхгүй юу.

Сэтгэгдэл бичих