Зэсийн vнэ 6900 ам.долларт хvрсэн нь Монгол Улсын тєсєвт их хохирол учруулах нь

Зах зээл дэх хамгийн эрэлт ихтэй металл болох зэсийн vнэ унасаар, сvvлийн 14 сарын хугацаан дахь хам­гийн доод тvвшиндээ хvрчээ. Тэгвэл зэсийн vнийн хэт уналт хятадуудын хувьд тун завшаантай зvйл болж байгаа нь мэргэжилтнvvд болон холбогдох албаныхны байр сууриас тодорхой бол­лоо. “Copper Industry Handlings”-ийн vйлдвэрлэлийн мэр­гэ­жилтэн Жон Робертс “Зэсийн vнэ єдєр ирэх тусам унаж байгаа нь хятадуудын хувьд маш таа­ламж­тай зvйл юм. Учир нь тэдний хэрэглээ єдрєєс єдєрт єсч байгаа. Тиймээс зэсийн vнийн уналттай холбоотойгоор тэд маш бага зардлаар хэрэгцээгээ хангах боломжтой болж байна гэсэн vг. Зэсийн vнийн уналт хєрєнгє оруулагчид болон олборлогчдын хувьд хэт таагvй зvйл ч хэрэг­лэгчдийн хувьд байдал єєр байна” гэв. Тvvнчлэн дэлхийн зэсийн хамгийн том vйлдвэрлэгч Чилийн “Ко­делко” компанийн гvй­цэтгэх захирал Диего Хернандез ч энэ асуудлаар адил байр суурьтай байна. Тэрбээр “Зэсийн vнэ унасан нь хятадуудад давуу тал олгож байна. Ирэх жилийн нийлvvлэлт болон эрэлтийн тэнцэтгэлийг харвал яалт ч vгvй хятадууд ашигтай хараг­даж байна” хэмээн мэдэгд­жээ. Санхvvгийн vйлчилгээний “Macquarie Group Ltd” компанийн мэр­гэжилтнvvд ч хятадууд зэсийн vнийн уналтын vр аш­гийг хvртэж эхэлснийг онцолсон.

Дэлхийн нийт олборлосон зэсийн 40 хувийг хятадууд хэрэг­лэдэг тул тус улсын хєрєн­гє оруулагчид болон хvнд vйлдвэрлэлийн сал­барын­хан тун их баяртай бай­гаа аж. Тэгээд ч сvvлийн жи­лvvдэд Хятадын зэсийн хэрэг­лээ тасралтгvй єсч байгаа юм байна. Ганцхан жишээ дурдахад Хятадын хvнд vйлдвэрлэлийн сал­барынхан, тэр дотроо автомашин vйлдвэрлэгчид 2011 он гарснаас хойш есєн сар гаруй хугацааны туршид гол тvvхий эд болох зэсээ нэг тонныг нь 9-10 мянган ам.дол­лараар худалдан авдаг бай­сан. Гэтэл тэд сvvлийн нэг сарын турш 7000-8000 ам.доллараар, цаашид vvнээс ч бага єртгєєр худалдан авах тєлєвтэй байна. Тэгэхээр Хятадын хvнд vйлдвэрлэлийн салбарынхан гол тvvхий эдээ авахдаа тонн тутамд 2000-3000 ам.доллар хэм­нэх боломж бvрдэнэ. Тиймээс зэсийн vнийн уналт ёроолгvй сав гэгдэж буй Хятадын vйлдвэрлэгчдийн хувьд тун баярлууштай зvйл юм.
Энэ металлын vнэ цаа­шид унах нь Хятадын эдийн засгийн єсєл­тийг улам нэ­мэгдvvлэх боломж­той гэж шин­жээчид vзжээ. Хонг­кон­гийн бир­жийн єргєн хэрэглээний бараа, бvтээг­дэ­хvvний шин­­жээч Саймон Стил “Хятадын эдийн засаг одоо ч тодорхой хэмжээгээр єсч байна. Зэсийн vнийн бай­дал­тай холбоотойгоор энэ улсын эдийн засгийн єсєлт улам нэмэгдэнэ. Хятадын vйлд­вэрлэлд зэс хэмээх металл маш чухал vvрэг гvйцэтгэдэг тул ийм зvйл болох нь гарцаагvй. Харин зэсийн vнэ гэнэт єсвєл юу болохыг санахад илvvдэхгvй. Vнэ огцом єсвєл Хятадын агуулахууд дахь зэсийн нєєц багасах нь гарцаагvй” гэжээ. Одоогоор хятадуудад зэсийн хангалттай нєєц байгаа нь холбогдох албаныхны тай­лангаас тодорхой болжээ.

Нэг зvйлийг сануулахад єнгєрсєн сард “Goldman Sachs Group”-ийн мэр­гэ­жилт­нvvд нэг тонн зэсийн vнэ он дуусахаас ємнє 11 мянган ам.дол­ларт хvрнэ гэж мэ­дэгдэж байсан. Гэтэл одоо зэсийн vнэ юун 11 мянга, долоон мянган ам.доллараас ч доош ороод буй нь олбор­лог­чид болон хєрєнгє оруу­лагч­­дыг сандаргаж байна. Ийн­хvv хамгийн ирээдvйтэй, гэ­рэл гэгээтэй металлд тоо­цогдож бай­сан зэсийн зах зээл хvнд­рэлтэй тулгарч эхэл­лээ.

Зах зээл хаашаа эргэх вэ

Зэсийн vнэ унасаар байгаа нь энэ бvтээгдэхvvний зах зээлийг тун тодорхойгvй, эргэл­зээтэй байдалд оруулж байна. Vнийн энэхvv уналт нь дэлхий дахины эдийн засаг хvнд байдалд ороод буйтай холбоотой тул уналтыг зогсоох оновчтой арга тийм ч хялбар олдохгvй нь тодорхой болжээ. Тэгэхээр гол олборлогч орнууд болон хєрєнгє оруулагчид дэлхийн санхvvгийн таагvй байдал, тэр дотроо АНУ, Европын єрийн хямрал нааштайгаар ший­дэгдэхийг хvлээж суу­хаас єєр аргагvй болж таарч байна. Олборлогч гол орнуудын тоонд манай улс ч багтаж буйг бvгд мэдэж байгаа. Иймд манай улсын тєсєвт зэсээс орох орлогын хэмжээ ойрын vед нэлээд хэмжээгээр буурна гэж ойлгох хэрэгтэй. Сонир­хуулахад манай улс 2011 оны тєсєвтєє нэг тонн зэсийн vнийг 8425 ам.доллар байхаар тооцоолж суулгасан. 2011 оны есдvгээр сарыг хvртэл манай эрх баригчдын зорил­го биелж, зэсийн vнэ 8425 ам.доллараас дээгvvр тvв­шинд байсаар ирсэн нь сай­шаал­тай. Гэвч єнгєрсєн сараас эхлэн зэсийн vнэ 8425 ам.доллаараас доошоо орсон нь санаа зовоож эхэллээ. Єєрєєр хэлбэл зэсийн vнийн єнєєдрийн сул байдал Монгол Улсын тєсєвт хохирол учруулах тєлєвтэй байна.

Эцэст нь єгvvлэхэд єчигдєр Лондоны хєрєнгийн бирж дээр нэг тонн зэсийн vнэ 1.5 хувиар унаж, 6900 ам.долларт хvрчээ. АНУ, Азийн биржvvд дээр ч зэсийн vнэ дахин унасан vзvvлэлттэй байна.


URL:

Нэр: Norman Rathmann Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.