Саналын хуудас хэвлэх ажлыг хуулийн байгууллага хянаж байна

14660345075761e94b141ddСонгуулийн ерөнхий хорооноос нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж буй.

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлж байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу саналын хуудсыг хэвлэж буй эсэхэд ажлын хэсэг хяналт тавьж байгаа аж. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглалт хийж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих