Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

1337

Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төвийн нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2016 оны долоодугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, говь талын нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар 15-20 хэм, говь, талын нутгаар 29-34 хэм, Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүснэ. 23-25 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих