СҮХБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗАМ ХААНА

0000СБД-ийн гуравдугаар хороо Усны гудамж буюу 31 дүгээр сургуулийн баруун хойно дулааны шугамын ажил хийхээр болсон байна.

Иймд наймдугаар сарын 19-ны 23 цагаас 20-ны 06 цагийн хооронд дараах хэсгийн замыг түр хугацаанд хаахаар болжээ.

Мөн СХД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард талын асфальтан шинэ замд дулааны шугам сүлжээний ажил хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 20-ны 23 цагаас 21-ний 06 цагийн хооронд түр хаагдах болсон тул тус чиглэлийг зорих жолооч та гэр хороолол дундах замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих