Роналдугийн ”ихэр” хэрэг тарьжээ

fa0bd0250e6440d6greatФранцын цагдаа нар хөлбөмбөгийн од Криштиану Роналдутай төстэй царайгаар нь нэгэн гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилсан байна.

Дээрэмчин эр хамсаатныхаа хамт айлын гэрт хулгай хийх гэж ороод гэрийн эзэнд хөөгдөн дутаажээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нарт гэрийн эзэн, нэг дээрэмчнийг нь Роналдутай тун төстэй байсан гэдгийг хэлж өгөв. Энэ мэдээлэл цагдаа нарт бүтэлгүй дээрэмчдийг барихад хангалттай байжээ.

Нэрт хөлбөмбөгчний “ихэр” нь албани гаралтай, хорин нэгэн настай ч өмнө ял шийтгэгдэж явсан “хүнд гар” байсан гэнэ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих