АН: Монголын төрд нэг намын дарангуйлал тогтлоо

1474859619_man

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт(2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ.

Үүнд “УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтов. МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын эрх барьж байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

Мөн Цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна. Эрх баригчид орон нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг хийж, Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.

dorgio.mn


URL:

Нэр: zochiin Огноо: 26 September 2016

uursduu turiin tolgoid bhdaa tegj bodoogvi baij boliochee ylagdaj surmaar yumheregtei yum hiij chaddgvi yum bol hervvl hiihiinhee orond hweregtei gants vg heldegch boloosoi

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.