85 ХҮНИЙГ УГААРТАХААС АВАРЧЭЭ

19Хан-Уул дүүргийн III хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалын байрны I орцны хонгилд уржигдар гал гарчээ.

Эл галын дуудлага тус өдрийн 22.00 цагт ирсний дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр хэрэгсэлтэйгээр ажиллаж, 85 хүнийг угаартахаас аварсан байна.

Б.Орхон


URL:

Сэтгэгдэл бичих