Хөгжлийн банкны шалгалтын дүнг хойшлуулах ноцтой шалтгаан юу вэ?

hugjliinУИХ-ын хамтарсан байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх ёстой байсан ч Ж.Батзандан гишүүний санаачилгаар АН завсарлага авсан. Уг шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэхээс өмнө ийнхүү хугацаа хожих шалтгаан нь АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны мөнгөнөөс “хуссан”-тай холбоотой гэх хардлага байна. Ялангуяа Ж.Батзандан гишүүний тэрбумаар хэмжигдэх хөрөнгө энэхүү банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир ийнхүү чичирч байгаа гэж албаныхан даапаалж байгаа аж. Ямартай ч хуулийн дагуу АН-ын бүлгийн засварлагыг хүлээн зөвшөөрч ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Завсарлагын хугацаанд хөшигний цаана явагдах хэлэлцээр, тохиролцоо шалгалтын дүнг ташаа мэдээлэхэд хүргэх вий гэж олон нийт хардаж байна.

Л.Батсүх


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 December 2016

Бүтээн байгуулалт хийсэн компанууд өнөөдөр бүх хэвлэлээр зээл авсан юм шиг цоллогдлоо. Нөгөө зээл авсан компани аж ахуй иргэний нэрс хаана байна аа тэр л чухал биз дээ. Худлаа шилэн хоргоны цаанаас чихэр долоолгож байгаа аятай нэг л их сүрхий сенсацлах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.