Эрдэнэтийн боссын хүү хар тамхины хэргээр шалгагдаж байна

1501138753_bossӨнгөрөгч баасан гаригт /2017 оны 07 дугаар сарын 21/ Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд гэгдэх хэсэг нөхдүүд наргижээ. Тэдэн дунд Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах ч хамт байсан байна. Тэдгээр залуус зүгээр ч наргиад өнгөрсөнгүй. Орчин цагийн тахал гэгдээд буй хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхи зэрэг хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөөр байсан юм. Харин түүний өдүүлсэн энэ удаагийн хэрэг хэрхэн шийдэгдэх бол. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мансуурсан хүүгээ дахин хамгаалаад өнгөрөх үү, яах бол.

Ер нь манай томчуудын гэгдэх хүүхдүүд хар тамхинаас хэт хамааралтай амьдарч байна. Зөвхөн тэдний хэрэглэдэг, тэднийг мансууруулахын тулд хар тамхи зөөвөрлөдөг долоо бүлэг этгээд байсныг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байна.

Жирийн айлын хүү хэзээ ч хумсын толион чинээ зүйлийг эцэг эхийнхээ сарын цалингаар авахгүй. Харин энэ зүйлд тэр хэмжээний мөнгө зарцуулж, наргих хүмүүс бол хөрөнгөтэй аавын усан толгойтой хүүхдүүд л юм. Саяхан нэг жүжигчний хүү хар тамхи хэрэглэснээс болоод Роял Кастлийн 12 давхраас унаж амь насаа алдсан хэрэг гарсныг санаж байгаа байх. Түүнтэй хамт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү ч байсан гэх мэдээлэл байдаг.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү Цог нарын 10 гаруй залуус хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн, худалдан борлуулсан гэх хэргээр шүүхээс ял сонссон. Мэдээж Д.Сугарын хүү ялгүй үлдэх нь ойлгомжтой. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү, Хятадад хар тамхи зөөвөрлөж яваад хорих ял шийтгүүлж байсан. Харин тэрээр өөрийнхөө албан тушаалаар хүүгээ ялаас мулталж байсныг тухай үеийн мэдээллүүдээс уншиж болно.

Гэх мэтчилэн томчуудын гэгдэх усан толгойтой хүүхдүүдээс болоод манай улс хар тамхи зөөвөрлөгч бус хэрэглэгч орон болчихоод байна. Манай хоёр хөршийг хар тамхины үйлдвэрлэгчид гэдэг. Мөн хүн ам олонтой болохоор хэрэглээ нь ч маш өндөр. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улсад хар тамхинаас хамааралтай 3000 гаруй хүн байна гэх мэдээг сонсоход эмзэглэмээр. Эдгээрийн дийлэнх нь томчуудын гэгдэх хүүхдүүд, мөн гадаадад боловсрол эзэмшээд ирсэн сэхээтнүүд. Ийм үр дүнгээс л Монголын ирээдүй харагдаж байна.

Эцэг эхийнхээ бизнесийг өвлөж аваад улсынхаа тэрбумтнуудын тоог нэмэхийн оронд өгсөн мөнгөөр хор худалдаж аваад л сууж байна шүү дээ. Үүнийг зовлонг нь сайн ойлгож, өөрийнхөө нэр хүндийг хүртэл алдах шахсанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга л цэгцэлж, дэгэнд нь оруулах болов уу гэж найдах юм.

Шар хүү
Undesten.mn

URL:

Нэр: Ажилчид Огноо: 6 March 2018

Ажил хийсэн ард түмэнээ хоосолж ажилгүй авгай хүүхнүүдэд хөрөнгө мөнгөө өгөөд байхаар ийм л юм болж байгаа юм даа.

Сэтгэгдэл бичих