С.Баяр эргэн ирж намаа “аварна”

bdea492c04564f40greatӨнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санжийн Баярыг Англид суух Элчин сайдаар томилсон билээ. Ерөнхий сайд асан С.Баяр ийнхүү харь улсад оргон зайллаа хэмээн ард түмэн унтууцаж байсан юм. Учир нь, түүнийг гадаадад олон тооны орд харштай, оффшор бүсэд охидынхоо нэр дээр олон сая доллар байршуулсан гэж хэвлэлээр шуугиж байв. Харин тэрбээр үүнийг эрс үгүйсгэсээр ирсэн. Энэ жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Элчин сайд С.Баяр албан ажлаа умартан Монголд ирж, МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн штабт ажилласан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад ер таалагдаагүй.

Ийм ч учраас Х.Баттулга тангараг өргөснийхөө дараахан С.Баярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр болж, Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-д албан бичиг хүргүүлсэн. Гэвч парламентад 65 суудалтай МАН үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгч “Монголын төмөр зам”, “Тавантолгой” төслүүдийг урагшлуулахад нь тээг садаа болсон өөрийн эртний өст дайсан М.Энхсайханыг ч хомрогонд нь эгүүлэн татах санааг агуулсан юм.

Гэхдээ түүний энэхүү шийдвэр Англи Улсад виски уухаас өөр ажилгүй шахам байгаа С.Баярт ихэд таалагдсан байж болох. Учир нь, тэрбээр нам дотор нь үүсээд байгаа асуудлуудыг өөрийн биеэр ирж цэгцлэхгүй бол “улс төрийн үхдэл” болно гэсэн бодлыг тээжээ. Хэрэв С.Баяр намын удирдлагыг У.Хүрэлсүхэд алдвал тоглоомын гадна үлдэнэ гэдгээ сайтар ойлгосон байна. Дээр нь Тавантолгойн хувь заяаг шийдэхэд гар, бие оролцож, өөрийн бялууг хүртэх атгаг санааг өвөртөлсөн байж мэднэ. Тиймээс Монголд ирж М.Энхболдтой тохироо хийхээр зориг шулууджээ. Иймдээ ч Х.Баттулгын шийдвэрийг талархалтайгаар хүлээж авсан аж. Удахгүй С.Баярын цаашдын хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэхийг бид үзэх болно.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Нэр: Javhalmaa Огноо: 1 August 2017

Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ. Ямар нэг суудлын төлөө биш эх оорны төлөөх зүрх энэ хүнээс харагддаг

Нэр: Оюумаа Огноо: 1 August 2017

Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.

Нэр: Anonymous Огноо: 1 August 2017

Өмнө нь хөгжүүлж чадаагүй байж хилийн дээс алхаад ухаан суугаа юу. Хулгайч хэзээд хулгайч л байна.

Нэр: Anonymous Огноо: 1 August 2017

Баяр ирж зовлонд унахвыдээ. Хүрэл сүхээр тас цавчуулах нь дээ хха

Нэр: Anonymous Огноо: 1 August 2017

Элчин сайдын нүүргүй болоод шал арчихаараа эргэж ирээд самардаг газар чинь Монгол мин биш шүү Санжийн шавар минь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.